Энэ долоо хоногт цас орох тул өвлийн дугуйгаа хийж, бэлэн байдлаа хангаарай

.Graph
2025-10-13

Улаанбаатар хотод даваа гарагийн шөнөөс буюу 10 сарын 13-14-нд шилжих шөнө цас орж эхэлнэ. Цаашлаад мягмар, лхагва гарагт бага хэмжээний хур тунадас орох бол пүрэв гарагаас их хэмжээний цас орж, Улаанбаатар хот цасаар хучигдах төлөвтэй байна. 

Өнөөдрийн байдлаар /2025.10.13/ Архангай, Булган, Завхан, Орхон, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж байгаа аж. 

10 сарын 12, 13-ны өдрөөс баруун болон төвийн бүсийн хойд хэсгээр цас орж, шууран, алсын барааны харагдац муудах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул малчид, тээвэрчид хол замд гарахдаа цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна. 

Түүнчлэн жолооч нар өвлийн дугуйгаа сольж, автомашины тос тосолгоогоо шинэчлэн, тээврийн хэрэгслийн бэлэн байдлаа хангаарай. 

Цаг агаар сэрүүсэж, хур тунадас орж эхлэх тул бага насны хүүхдээ дулаан хувцаслаж, өвлийн гутал, куртикээ базаан, амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe