Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Харбины гэрээ Монгол Улсад ашиггүй болчихлоо. Биржийн үнээр нүүрсээ зарах бололцоо байсаар байтал хятадын тал нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Улаанбаатарын биржийн үнээс 5 хувиар хөнгөлж болно гээд зөвшөөрчихсөн байсныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-өөр ажиллаж байсан Ж.Ганбат тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Д.Амарбаясгаланд албан ёсны бичгээр гардуулсан байдаг.
Тэр бичгийг мэдсээр байж Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсныхоо дараа, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа ийм муу гэрээ хийсэн нь харамсалтай. Муу гэрээ гэдгийг тоймловол:
Туршлагатай улс төрчийн хувьд хэлэхэд энэ бүхний ард Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн л тоглоод байна.
Д.Амарбаясгалангаа бүр газар булчихлаа. Г.Занданшатарыг шавар шавхайтай хутгачихлаа. Л.Оюун-Эрдэнэ хүүхдийнхээ хэмжээлшгүй их орлогыг нотолж чадахгүй огцорчхоод одоо хэн нэгэн буруутныг хайгаад, намын даргаа өгнө, өгөхгүй гэж тоглоод, Д.Амарбаясгалангийн араас зунжин хөөцөлдсөн. МАН-ын даргад нэр дэвшихгүй, Ерөнхий сайд болохгүй гэж байсан хүнийг ятгасаар байгаад бөөн будилаан тарилаа.
Эргээд санахад, Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг ийм байдлаар огцруулж байсан. Одоо Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатарыг ийм байдлаар огцруулах гэж оролдож байна. Үүндээ Д.Амарбаясгаланг ашиглаж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, намын даргынхаа суудлыг өгснийхөө өшөө хонзонг авч байгаа юм уу. Эсвэл хэн нэгэнд гомдсон юм уу. Ямар нэг байдлаар улс төрд нөлөөтэй болж үлдэх гээд байгаа юм уу.
Л.Оюун-Эрдэнийн үед үнэхээр тамгагүй төр болчихжээ. ҮАБЗ-ийн хоёр гишүүн ийм хачин явдалд орооцолдож байгаа нь тун харамсалтай байна. Энэ байдал үргэлжилсээр байвал улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улс төр, нийгэм эдийн засагт маш хортой. Тиймээс Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрт хандаж “дүрмээрээ л яв” гэж хэлмээр байна. Дүрэм нь юу вэ гэвэл “Намын дарга нь Ерөнхий сайд байна. Ерөнхий сайд нь намын дарга байна”. Л.Оюун-Эрдэнэ өөрөө яг энэ дүрмээр явж ирчхээд одоо яагаад Г.Занданшатарт энэ дүрмээ үйлчлүүлэхгүй байгаа юм. Г.Занданшатарыг УИХ чинь 92 хувиар дэмжиж, Ерөнхий сайдаар томилчихсон шүү дээ” хэмээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх