Аз жаргалын индекс (Happiness Index)-ийг олон улсын “United Nations Sustainable Development Solutions Network” байгууллагаас тодорхойлдог. Тус байгууллага жил бүр "World Happiness Report" (Дэлхийн аз жаргалын тайлан)-г гаргадаг билээ. Энэхүү тайланд улс орнуудыг ард иргэдийнх нь амьдралын чанар, сэтгэл ханамж, нийгмийн дэмжлэг зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн эрэмбэлдэг.

Монгол Улсын хувьд энэхүү тайлангийн хүрээнд гарсан дүгнэлтээр 70 улсыг ардаа хаяж, нийт 147 улсаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 77 дугаар байранд эрэмбэлэгджээ.
Харин 2023 онд бид 61-т жагсаж байсан бол үүнээс хойш 16 байр ухарчээ. Харин жагсаалтын тэргүүнд Финланд улс байгаа бол хамгийн сүүлд Афганистан улс 1.72 оноотойгоор орсон байна.
Сэтгэгдэл үлдээх