Калори буюу илчлэг гэдэг нь бид өдөр тутмын амьдралдаа хоол хүнснээс авч буй энерги ба түүнийг бие мах бодийн үйл ажиллагаа, хөдөлгөөнөөр зарцуулж байгаа байдлыг хэлнэ. Биед хэрэгцээтэй хоол хүнсний зүйлс бүгд тодорхой хэмжээний илчлэгтэй байдаг. Тохиромжтой хэмжээний илчлэг авах нь биеийн жинг хэвийн хэмжээнд барихад тусалдаг билээ. Мөн өөрт тохирох хэмжээний илчлэгийг авч, тэнцвэртэй хооллосноор бидний эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гардаг.
ДЭМБ-аас гаргасан тооцооллоор эмэгтэй хүнд хоногт дунджаар 1700-2000 калори, эрэгтэйчүүдэд 2600 калори хэрэгтэй гэж тодорхойлсон байдаг.
Харин илчлэгт агуулагдаж буй бүтээгдэхүүний орцны хэмжээгээр биед үзүүлэх нөлөө харилцан адилгүй байдаг. Жишээ нь 100 гр үхрийн мах 234 калоритой бол 100 гр цагаан талханд 237 калори агуулагддаг. Харин үхрийн махны хувьд уургаар баялаг байдаг. Харин талх нь нуурс ус ихээр агуулсан хүнс юм. Энэ мэтчилэн бид өөрт хэрэгтэй илчлэгээ авч чадсанаар бидний эрүүл мэнд, амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүд гардаг.
Хоногт авах ёстой калорио дараах томьёог ашиглан тооцоолоорой.
Эхлээд энгийн үед авах ёстой нийт калорио тооцож гаргана. Хүйсээс хамаарч тооцоолох арга ялимгүй өөр байна.
Эмэгтэй хүн: биеийн жин(кг) x 10 + биеийн өндөр(см) x 6.25 - нас x 5 -161= Нийт калори
Эрэгтэй хүн: биеийн жин(кг) x 10 + биеийн өндөр(см) x 6.25 - нас x 5 + 5= Нийт калори
Дараа нь өдөрт хэр дасгал хөдөлгөөн хийдгээсээ хамаараад доор жагсаасан тоонуудаас сонгож нийт калорио(HK) үржүүлнэ.
Хөдөлгөөн багатай, суугаа ажилтай бол HK x 1.2
Долоо хоногт 1-3 удаа хөнгөн дасгал хийдэг бол HK x 1.375
Долоо хоногийн ихэнх өдөр дасгал хийдэг бол HK x 1.55
Өдөр бүр эрчимтэй дасгал хийдэг бол HK x 1.725
Өдөртөө 2-3 удаа эрчимтэй дасгал хийдэг бол HK x 1.9
Эдгээр тооцооллуудыг хийсний дараа эцэст нь гарсан тоо таны хоногт авах ёстой нийт калори болох юм.
Үүнийг жишээн дээр бодож үзэцгээе.
Гэрэл: 10 x 80кг + 6.25 x 160см - 5 x 30 нас- 161= 1489 калори
Түвшин: 10 x 80кг - 6.25 x 180 см - 5 x 30 нас + 5= 1780 калори
Мэдээж хүн бүрийн зорилго өөр өөр байдаг. Гэрэлийн хувьд дасгал хийж, булчингаа чангаруулах зорилготой бол өдөрт авах 1489 калориосоо 100-300-г хасаад тооцоход болно. Харин Түвшингийн хувьд жин нэмж, булчингаа чангаруулах зорилготой тул өдөрт авах 1780 калори дээрээ 100-300-г нэмж тооцоолох нь зүйтэй.
Сэтгэгдэл үлдээх