Хорват Улсын Дубровник хотноо зохион байгуулагдаж байгаа “WorldSkills General Assembly Dubrovnik 2025”-аас 2027 онд энэхүү ассамблейг зохион байгуулах орныг сонголоо. Энэхүү эрхийн төлөө Швейцар, Ямайка, Шинэ Зеланд, Монгол зэрэг улсууд нэрээ дэвшүүлээд байсан юм.
Дэлхийн ур чадварын байгууллагад нийт 89 улс албан ёсны гишүүнчлэлтэй байдаг бөгөөд энэ удаагийн ассамблейд 51 гишүүн улс санал өгөх эрхтэйгээр оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах саналыг 49 гишүүн дэмжсэнээр ийнхүү дэлхийн авьяастнуудын ээлжит цугларалт эх оронд маань зохион байгуулагдахаар боллоо.

“WorldSkills General Assembly Ulaanbaatar 2027” нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хөгжлийг түвшин ахиулах боломж юм. Дэлхийн ур чадварын байгууллагын стандартын дагуу сургалтын хөтөлбөр, үнэлгээ, багшийн арга зүйн цогц шинэчлэлийг хамтдаа эхлүүлцгээе.
Сэтгэгдэл үлдээх