4000 доллар даваад буй алтны үнийг ирэх оны төсөвт 2800 доллароор тооцжээ

.Graph
2025-10-14

Төсвийн байнгын хороогоор 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлж байна. Энэ үеэр эрдсийн үнэ, биет хэмжээний гол тоон мэдээллийг УИХ-ын гишүүд тодруулав. Сангийн яамнаас өгч байгаа мэдээллээр ирэх онд 20 тонн алт гаргахаар тооцсон. Алтны үнийг 2800 доллароор тооцжээ. Харин одоогоор алтны үнэ 4000 доллар давчхаад буй.

2024 оны гүйцэтгэлээр 11.5 тонн алт худалдан авч экспортолсон байна. 2025 оны 7 сарын байдлаар 16,5 тонн болгон бууруулан тооцжээ. Гэтэл одоо алтны гүйцэтгэл 7,7 тонн байгаа буюу орлого талдаа асар их хэмжээний зөрүү үүсэж болохуйц байгааг Ж.Ганбаатар шүүмжиллээ.

Учир нь оны сүүл гэхэд нэмж 10 орчим тоон алт тушаагдах боломжгүй хэмээн санууллаа. Монгол банкны арилжааны үнээр бол өнөөдрийн байдлаар грамм алтыг Төв банк 473 мянган төгрөгөөр худалдан авч байна.

Харин тонн зэсийн зах зээлийн үнийг төсвийн төсөлд 8500 доллароор тооцжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe