АНУ-ын дэмжлэгтэй энхийн хэлэлцээрийн хүрээнд Израиль болон Хамасын талууд Газад гал зогсоох гэрээний эхний шатанд гарын үсэг зурсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэхүү гэрээ нь хоёр жилийн турш үргэлжилсэн дайныг зогсоход ойртуулж буй томоохон хэлэлцээр юм. Израил болон Палестины дайны талаар хэлэлцэж, шийдэл олохоор Египт улсад "Ойрхи Дорнод дахь энх тайван" чуулганд дэлхийн удирдагчид хуралдаж байна. Тус хуралд Исламын шашинт орнуудын удирдагчид, АНУ, Их Британи, Франц тэргүүтэй 20 гаруй улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар болон НҮБ зэрэг олон улсын төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд өчигдөр буюу даваа гарагт Израилийн тал барьцаанд байсан хоёр мянга гаруй Палестин иргэнийг суллаж, Хамасын тал барьцаалсан 20 Израиль иргэнийг хүлээлгэн өгчээ.
Хоёр талын барьцаалагдаж, гэр бүлээсээ хагацсан иргэд ар гэрийнхэнтэйгээ уулзаж буй торгон агшин олны сэтгэлийг ихээхэн хөдөлгөж байна.
Сэтгэгдэл үлдээх