Анхны цас орлоо, хүслээ шивнээрэй

Д.Халиунаа
2025-10-14

Өнөөдөр буюу мягмар гарагт нийслэл Улаанбаатар хотноо анхны цас орлоо. Анхны цас нь зүгээр л нэг байгалийн үзэгдэл биш юм. Эртний монгол уламжлалд анхны цасыг “цагаан буян буулаа” хэмээн нэрлэж байжээ. Мөн анхны цасыг харснаар бидний сэтгэлд шинэ мэдрэмж төрүүлж, хуучин бүхнийг дарж, шинэ цагийн эхлэл ирж буйг бэлгэддэг. 

Азийн ихэнх орнуудад анхны цасыг хайрын элч хэмээн бэлгэдэж, анхны цаснаар хамт байсан хосууд урт удаан, жаргалтай амьдарна гэдэгт итгэдэг аж. 

Үүнээс гадна анхны цас бударснаар цасан ширхгүүд хуучин бүхнийг дарж, шинэ цагаан дэлхийг бий болгодог тул энэ үед хүслээ шивнэх нь мөрөөдлөө бодит болгох шинэ боломж бий болж байна хэмээн үздэг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe