Дөрвөн хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэнд Япон улсын шүүх цаазаар авах ял оноолоо

Д.Халиунаа
2025-10-15

Япон улсын Нагано хотод одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны тавдугаар сард гудамжинд явж байсан хоёр эмэгтэйг галт зэвсэг болон хутга ашиглан хэрцгийгээр хөнөөж, хэргийг шалган ажиллахаар ирсэн хоёр цагдааг мөн адил хороосон гэмт хэрэг үйлдэгдсэн.

Тус хэргийн эцсийн шийдвэр өнөөдөр гарч, 34 настай Масанори Аокид цаасаар авах ял оноолоо.

Түүний аав Масамичи Аоки тус хотын хурлын дарга бөгөөд тэдний өмгөөлөгчид түүнийг шизофрени өвчтэй хэмээн үзэж бүх насаар хорих ял оноох ёстой гэж үзэж байжээ. Харин Япон улсын засгийн газраас уг үндэслэлийг няцааж, энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Япон улсад галт зэвсгийн хууль өндөр тул энэ төрлийн гэмт хэрэг бага гардаг бөгөөд хамгийн сүүлд 30 гаруй жилийн өмнө ийм төрлийн гэмт хэрэг гарж байсныг мэдээлсэн. 

Тэдний хуульд зааснаар энгийн иргэдэд зөвхөн ан агнуурын буу болон пневматик(агаарын даралтаар сум харвах зэвсэг) буу эзэмшихийг зөвшөөрдөг байна. Мөн тус улсад буу худалдаж авахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ өгөх шаардлагатай байдаг.

Энэхүү хэрэг үйлдэгдсэний дараа Японы эрх баригчид гэмт этгээдийн ашиглаж байсан ан агнуурын зориулалттай хагас винтов бууг эзэмших хуулиа чангатгажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe