Rosé Bruno Mars-тай болсон маргаанаа ил болгосныхоо дараа шүүмжлэлд өртжээ

.Graph
2025-10-15

BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé-гийн хамгийн сүүлийн ярилцлага түүнийг санаандгүйгээр хэл аманд оруулжээ. Vogue сэтгүүлтэй хийсэн ярилцлагын үеэр тэрээр Bruno Mars-тай холбоотой нэгэн түүхийг энгийн байдлаар дэлгэсэн ч энэ нь олон нийтийн дунд хүчтэй шүүмжлэл дагуулсан байна.

Сэтгүүлч: Танд Bruno-той холбоотой, хэн ч мэдэхгүй түүх байгаа юу?
Rosé: Bruno бид хоёр… Өө бурхан минь… Үүнийг хэлж болох эсэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ би Bruno-той маш том хэрүүл хийсэн. Бүр клипний зураг авалтын яг өмнө шүү. Гэхдээ бид зураг авалтын талбай дээр эвлэрсэн болохоор зүгээр дээ. Бурхан минь, тэр намайг алах байх даа… Дахиж хэрэлдэхгүй, найзууд байцгаая.

Түүний энэ үг энгийн, хөгжилтэй мэт сонсогдсон ч интернэт хэрэглэгчид үүнийг өөрөөр хүлээж авсан байна.

X (хуучнаар Twitter) дээр олон хүн Rosé-г хатуу шүүмжилж, түүнийг ярилцлага болгондоо Bruno Mars-ыг дэндүү их дурдаж, “Нэр хүндээ хадгалахын тулд түүний нэрийг ашигладаг” хэмээн буруутгажээ. Зарим нь “Яагаад үргэлж Bruno Mars-ын талаар ярьдаг юм бол?” хэмээн асууж, энэ нь Rosé-г өөрийн амжилтаар биш, харин түүгээр дамжуулан анхаарал татах гэсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна гэжээ.

Сэтгэгдлүүд:

  • Бүтэн жилийн турш тэр хаа ч явсан Bruno-гийн тухай ярьсаар байна. Bruno байхгүй бол шуугиан ч байхгүй
  • Тэр бүх дүр төрхөө Bruno-гийн нэрэн дээр тулгуурлаж бүтээсэн, үнэхээр ичмээр юм.
  • 2050 он болсон ч гэсэн түүний ярих цорын ганц зүйл нь Bruno Mars л байна байх. Энэ бол нэг дууны амжилтаар танигдсан хүний жинхэнэ хувь тавилан.
  • Түүнд өөр найз гэж алга уу? Бүх амьдрал нь Bruno-гийн эргэн тойронд эргэлдэж байгаа юм шиг! Үнэхээр жихүүдэс хүрмээр. 

Анх фенүүд тэдний нөхөрлөлийг сайхнаар хүлээж авч байсан ч, ийнхүү дахин дахин нэрийг нь дурдах нь зарим фенүүдийг залхааж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe