Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тус холбооны Салбарын ҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга А.Дагвадорж:
Эрчим хүчний реформ бол үндэсний хороо байгуулаад шийддэг асуудал биш. ЗГХЭГ-ын дарга асан Н.Учралын үед маш буруу бодлого хэрэгжүүлсэн. Хууль, эрх зүйн шинэчлэлээс эхлэх ёстой. Одоогоор энэ салбарын цомхотголын асуудал яригдаж байна. Энд хүний нөөц дутагдалтай байна гэж байхад, тэнд цомхотгоё гээд байна. Дарга нар хэзээ ч дарга нараа цомхотгодоггүй. Мөрөөрөө ажлаа хийж байгаа жижүүр, үйлчлэгч рүү чиглэж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эсэргүүцэж байна.
ДЦС-3 ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ш.Энхсаран:
Томилогдсон БЭТ Н.Тавинбэх тодорхой үндэслэл, ил тод байдалгүйгээр манай компанийн орон тоо, бүтцийг хэд хэдэн удаа өөрчилсөн. Станц өөрөө онцгой байгууллага. Хүний нөөцийн асуудалд үндэслэл, тооцоо ил тод байдал байх ёстой. 1991 оны хуулиар онцгой байдал зарласан гээд ердийн хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Заримдаа хэн нэгэнд зориулсан тушаал шийдвэр гарч байна. Бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй ч ил тод байх ётой гэдэг зарчмын шаардлага хүргүүлж байна.
ДЦС-4 ТӨХК-ийн "Эрчим" үйлдвэрчний хорооны дарга Ж.Энхзул:
Эрчист Монгол ХХК Засгийн газрын тогтоолоор 10 хувийн цомхотгол хийж, захиргааны зардлыг бууруулна гэсэн. Энэ компани чинь Засгийн газрын тогтоолыг шууд хэрэгжүүлдэг юм уу? Ийм шийдвэр гаргаж байж хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байхгүй, компанийн засаглалыг зөрчиж байна. Мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй бол энэ чинь төрөөс ирж байгаа дарамт. Эрчист Монголын дарамтыг ажилчид дийлэхээ больж байна. Манай компанитай 2.5 тэрбум төгрөгөөр менежментийн гэрээ хийх гэж байгаа. Бусад менежментийн компани 10, 20 дахин бага байгаа. Энэ чинь үр ашиг юм уу, ямар бодлогоор, ямар зорилт дэвшүүлж, ямар үр ашиг гаргах гээд байгаа юм?
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Эрдэнэбат:
Энэ салбарт онцгой байдал зарласан бол осол аваар гарахгүй байх ёстой. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард тоноглолоос үүдсэн гэмтлийн талаар салбарын сайд асан, одоогийн БЭТ Н.Тавинбэх дэвэргэх хэрэггүй гэж хэлсэнд үнэхээр харамсаж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Дархан дахь салбарт ажил үүргээ гүйцэтгэж явсан хүний амь эрсэдсэн. Албан хаагчид өглөө гараад, орой амьд ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Салбарын үйлдвэрчний эвлэлээс дээрх асуудлыг дурдаад, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус салбарын засаглал, бодлого өнөөгийн нөхцөлд таарамжгүй байгааг онцолж,
Төрийн хэмнэлтийн хууль энгийн албан хаагч нарын цалин хангамжид сөргөөр нөлөөлж буй тул өөрчлөлт оруулах
Сэтгэгдэл үлдээх