Zayn Malik өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан BLACKPINK-ийн Jisoo-д зориулсан сэтгэл хөдлөм пост нийтэлжээ. Тэрбээр “Jisoo… чи бол үнэхээр домог, надад энэ хамтралын бүх хэсэг үнэхээр их таалагдсан. Намайг хамгийн cool аав болгосонд чинь баярлалаа” гэжээ.
Постын хамт “Eyes Closed” дууны клипний зураг авалтын үеийн backstage зургуудыг нийтэлсэн бөгөөд тэдний хоорондын уур амьсгал, зохицол нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг тэр даруй татжээ.
Jisoo хариуд нь “Чи аль хэдийн тийм хүн шүү дээ” гэж бичсэн байна.
Энгийн боловч өхөөрдөм энэ харилцан яриа интернэтээр маш хурдан тархаж, шүтэн бишрэгчид сэтгэгдэл хэсгийг сайхан үгсээр дүүргэсэн байна.
Тэдний хамтрал нь 2025 оны хамгийн санаанд оромгүй, төгс зохицсон уран бүтээлүүдийн нэг хэмээн үнэлэгдэж байна.
Zayn Malik 2015 онд One Direction хамтлагаас гарснаас хойш бие даасан уран бүтээлчийн хувьд амжилттай карьераа эхлүүлж чадсан билээ. 2020 онд супер модель Gigi Hadid, Zayn Malik хоёр Khai Malik охиноо өлгийдөн авсан. Түүний охин энэ жил 5 настай ба BLACKPINK хамтлагийн шүтэн бишрэгч бөгөөд энэ хамтралд хамгийн баяртай байгаа хүн бол Khai Malik билээ.
“Eyes Closed” хамтарсан дуу цацагдсанаасаа хойш дэлхий даяар асар их амжилттай явж буй.
Уг дуу YouTube Music-ийн Trending Videos жагсаалтын №1-д, Spotify-ийн Top Songs Global жагсаалтад №21-ээр орсон төдийгүй 30 гаруй улсын Top Daily Songs жагсаалтад багтжээ.
Мөн 40 орны iTunes Top Singles жагсаалтын №1 байранд орж, Хятадын QQ Music болон Kugou Daily Selling Singles чартыг тэргүүлсэн нь уг дууг жинхэнэ дэлхийн хэмжээний хит бүтээл болсон гэдгийг баталлаа.
Сэтгэл хөдөлгөм үг, соронз мэт дүрслэл, мөн Zayn, Jisoo хоёрын төгс зохицол гээд бүх гүйцэтгэлээрээ “Eyes Closed” дуу нь стриминг платформуудыг эзэгнэсээр байгаа бөгөөд 2025 оны хамгийн онцгой, амжилттай олон улсын хамтын уран бүтээлүүдийн нэг хэмээн үнэлэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх
Ta 2 zugeer suuchaach🤣
lisa
Дэмжих үү?
1 0