Их Британийн Хойд Ирландын баруун хойд хэсэгт байрладаг Лондондерри хотын иргэн Мариетт Макфарланд 90 насандаа “The Open University” их сургуулийг Английн уран зохиолын чиглэлээр амжилттай сурч төгсжээ.
Тус сургуулийг нийт 300 оюутан төгссөн бөгөөд тэрээр хамгийн өндөр настай төгсөгчөөр тодорсон байна.
Мариетт Макфарланд анх 1960 онд “Trinity Dublin University”-д элсэн орсон ч удалгүй нөхөртэйгөө танилцснаар их сургуулиа төгсөж чадаагүй юм. Харин 30 жилийн дараа тэрээр “Open University”-д элсэн орж, баклаврын зэргээ дүүргэж чаджээ.
Тэрбээр, BBC-д өгсөн ярилцлагадаа сурахад хэзээ ч оройтдоггүй хэмээн уриалж, "Би үүнийг хийж чадсан. Тиймээс хэн ч үүнийг хийж чадах болно, сурахад хэзээ ч оройтохгүй” хэмээн хэлсэн. Мөн түүний том охин Шауна Гэйли ээжийгээ дагуулан төгсөлтийн ёслолд очсон бөгөөд ээжээрээ маш их бахархаж, хайрлаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл үлдээх