Хууль тогтоох дээд байгууллагын 2025 оны 62-р тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулснаар Оюутолгойг тойрсон асуудал анхаарлын төвд оров. Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломж дуусахад 74 хоног үлдлээ. Учир Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 7 жил тутамд хүүгийн асуудлыг эргэж харах боломжийг нээсэн байдаг юм.
Рио Тинто группээс 6.1 тэрбум ам.долларын зээл авсан ч хүүнд ахиад 6 тэрбум ам.доллар төлөхөөр байгаа. Тэгэхээр тал хувь нь хуримтлагдсан хүү гэсэн үг. 11.1 хувийн хүү нь хэт өндөр байгаагаас гадна хүүгээс ч хүү тооцдог аргачлал нь өдөр бүр монголчуудыг хариуцах төлбөр нэмэгдсээр байгаа гэсэн үг.
Ингэснээр Монгол Улс ногдол ашиг хугацаа алсарч, 2037 он болтлоо хойшлоод байна. Тиймээс яах аргагүй тулгамдсан асуудал юм. Нөгөөтэйгүүр Оюутолгойн бүлэг ордыг тойрсон хоёр лиценз эзэмшдэг “Онтрэ” компанитай Оюутолгой компани Монголын Засгийн газарт мэдэгдэлгүй ашиг хуваах гэрээг 2025 оны 2-р сард байгуулчихсан байгаа. Монголчууд өмнөх алдаагаа ахин давтахгүйн тулд
Онтрэгийн лицензийг тодорхой болгож шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, үр ашигтай хэлцэл хийх нь шаардлагатай.
Сэтгэгдэл үлдээх