ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы томьёоллыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болжээ

.Graph
2025-10-16

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “дэмжье“ гэсэн томьёоллоор санал хураах нь Үндсэн хууль зөрчинө хэмээн мэдэгдэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоос татгалзлаа. Тэд чуулганы хуралдаанд суугаагүйгээс гадна уг асуудлыг ҮХЦ-д өгсөн.

Тэгвэл Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы томьёоллыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон байна.

Тодорхой албан тушаалтан буюу Ехөнхийлөгч, гишүүн, их хурлын дарга, Засгийн газрын гишүүн хандвал шууд хэлэлцдэг заалттай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe