МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Өчигдөр буюу 10 сарын 16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудаснууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл нийтэлсэн.
Тус мэдээллийн эх сурвалж нь 2025 оны 10 сарын 16-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХК-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудал бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Код-1” буюу Нисэх буудалд тохиолдсон “Агаарын хөлгийн осол, зөрчил” сэдэвт дадлага сургуулилт хийх үеийн үйл явц юм.
Энэхүү үйл явдлыг мушгин гуйвуулж, илт худал мэдээлэл түгээж байгаа нь МИАТ ТӨХК-ийн нэр хүнд болон зорчигч үйлчлүүлэгчдэд нөлөөлөх зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа тул яаралтай зогсоохыг хүсэж байна.
Мөн цаашид үргэлжлүүлэн бодит бус эх сурвалж бүхий худал мэдээлэл түгээсэн тохиолдолд тухайн хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн байгууллагад хандаж, шалгуулахыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх