Найман настай охиныг хөнөөсөн багшид БНСУ-ын шүүх бүх насаар хорих ял оноолоо

Д.Халиунаа
2025-10-20

Найман настай охиныг хутгалж, хэрцгийгээр хөнөөсөн 48 настай Мён Жэ Ванд Өмнөд Солонгос улсын шүүхийн байгууллага бүх насаар хорих ял оноолоо.

Хэрэгтэн Дэжон хот дахь нэгэн сургуулийн багш байсан бөгөөд тус хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард үйлджээ. 

Прокруорын тал болон хохирогч охины гэр бүлээс түүнд цаасаар авах ял оноох ёстой гэж үзсэн боловч улсын шүүх тус шийдвэрийг гаргажээ.

Шүүхээс түүнийг үлдсэн бүх насаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдаагаа ухаарах болно гэж үзжээ. Мөн хэрэгтэнд 30 жилийн турш үйлчлэх байршил илрүүлэх төхөөрөмж зүүлгэсэн байна. 

Сурагч охиныг хичээлээ тарсны дараа ирээгүй хэмээн сургуулийн автобусны жолооч анх мэдэгджээ. Харин тэрхүү өдрийн орой хохирогч болон хэрэгтэнг сургууль орчмын бүсээс олсон. Тухайн үед Мён Жэ Ваны хүзүүнд хутганы сорив байсан бөгөөд цагдаа нар түүнийг амиа хорлох оролдлого хийсэн хэмээн дүгнэжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe