Энэтхэг улсын хойд хэсэгт орших Уттар Прадеш мужийн Айодхья сүмд өчигдөр буюу ням гарагт хинду шашинтнуудын гэрлийн баяр болж, мянга мянган иргэд Сарю голын эрэг дагуу 2.6 сая гэрэл асаалаа.
Тэд өнгөрсөн жил 2.5 сая гэрэл асаасан бол энэ жил Гениссийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Дивали наадамд зөвхөн гэрэл чийдэн, салют асаахаас адна үндэсний хоол хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Баярын хоолонд ихэвчлэн карри, зууш, амтат талх хийдэг бөгөөд гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцан баяраа тэмдэглэдэг. Мөн баяр наадмын өмнөх өдрүүдэд хүмүүс гэр орноо цэвэрлэн тохижуулж, шинэ хувцас худалдаж авдаг уламжлалтай.
Дивали баярын өдөр гэр бүлүүд Хинду шашны бурхан Лакшмид мөргөл үйлддэг ба шөнийн цагаар хаалга, цонхоо нээлттэй байлгаж охин тэнгэрийг орон гэрт нь айлчлах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.
Сэтгэгдэл үлдээх