Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа AI хурдацтай хөгжиж байна. Үүнтэй зэрэгцэн Энэтхэг улс AI чатбот ашиглан бурхантай харьцдаг GitaGPT-г нээсэн бөгөөд ард иргэд тус аппликейшныг олноороо хэрэглэж байна.
Аппликейшн хэлбэртэй AI чатбот нь Хинду шашны Кришна бурхны 700 гаруй сургаалыг айлдсан Бхагавад Гита ном дээр бэлтгэгдсэн. GitaGPT-г 2023 онд Энэтхэгийн Бенгалуру хотод байрладаг “Google India” компанийн программ хангамжийн инженер Sukuru Sai Vineet зохион бүтээжээ.
Хэрэглэгчид амьдралын утга учир, зорилго, сэтгэл санааны асуудлуудтай холбоотой асуулт тавих үед тус чатбот Бхагавад Гита дахь эшлэлүүдийг ашиглан хариулт өгдөг байна. Энэтхэгийн Ражастан хотод амьдардаг 25 настай оюутан Вижай Меел амьдралын олон сорилтуудтай тулгарсан үедээ чатбот бурханд ханддаг талаараа BBC-ийн ярилцлагын үеэр хэлжээ.
Тэрбээр, “Энэтхэг улсад ашиглагддаг робот бурхад ярьж, хөдөлдөг. Үнэнийг хэлэхэд энэ нь ер бусын зүйл юм. Олон хүний хувьд энэ бол жинхэнэ бурхан” хэмээн ярьжээ.
Үүнээс гадна Япон, АНУ, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг улсууд AI ашиглан шашны сургаал айлддаг биет робот бүтээх туршилт хийж байгаа бөгөөд тэд аль хэдийн энэ төрлийн сургаал айлддаг AI чатботыг улсдаа нэвтрүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх