Blackpink хамтлагийн "Deadline" дэлхийг тойрсон аялан тоглолт энэ сарын 18, 19-ны өдөр Тайванийн Каошюны Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. Тус тоглолтын тасалбар бүрэн зарагдаж дууссан бөгөөд нийт 100 мянга гаруй үзэгчдийг хүлээн авч, дээд амжилт тогтоогоод байна.
Тэд 2023 болон 2025 онд нийт 190 мянга гаруй тасалбар борлуулж, тус цэнгэлдэх хүрээлэнгийн түүхэнд хамгийн өндөр орлого олсон олон улсын поп хамтлаг болж чаджээ.
Үүнээс гадна Blackpink хамтлаг тус стадионд хамгийн олон буюу дөрвөн удаа тоглолт хийсэн K-pop хамтлагаар тодорлоо.
Дэлхийн хэмжээнд ноёрхлоо баталгаажуулсаар буй Өмнөд Солонгосын охидын хамтлаг энэ оны сүүлчээр шинэ уран бүтээлээрээ эргэн ирж магадгүй байна.
Сэтгэгдэл үлдээх