2025 оны 10 сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээн дэх шатахууны үлдэгдэл, нөөц:
2025 оны 10 сарын захиалга, худалдан авалтаар ОХУ-ын Роснефть компаниас 58,940 тонн АИ-92 авто бензин худалдан авчээ.
Монгол Улсын сарын хэрэглээ АИ-92 авто бензин 70 орчим мянган тонн, дизелийн түлш 110-120 мянган тонн тус тус бөгөөд АИ-92 авто бензиний хувьд нөөц бүрдүүлэх боломжгүй, аль болох зохицуулалт хийх, Дизель түлшний хувьд ямар нэгэн тасалдал хомсдол үүсэхээргүй байна.
2025 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний хооронд 164 вагон АИ-92 автобензин орж ирснээс 55 вагон бууж, 109 вагон замдаа явж байгаа аж. Харин 379 вагон дизель түлш орж ирснээс 184 вагон бууж, 195 вагон тус тус өнөөдрийн байдлаар өртөөд болон замуудад явж байна. Монгол Улс ихэнхдээ 20–25 хоногийн нөөцтэй байдаг
Нөөц 15 хоногоос доош буувал “эрсдэлийн түвшин өндөр” гэж тооцдог байна.
Харин манай улсын хувьд ердөө 30 орчим хоногийн нөөц үүсгэх савтай байна. Гэхдээ шатахууны хэрэглээ жил бүр 20 хувиар өсөж байгаа тул нөөцлөх боломж жил бүр буурсаар байгаа. Хэрэв бид 3-6 сарын нөөцийн сав барих бол 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 1-1.5 жилийн хугацаанд гүйцэтгэх боломжтой аж. Үүнийг төсөвт суулгаж санхүүжүүлэхээс гадна нефть импортлогч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгөх замаар бариулах боломжтой.
Хэрэв 3-6 сарын агуулах савтай болчихвол хоёр хөршид үүссэн аливаа эрсдэлийг дотоодод мэдрэгдэхгүйгээр шингээгээд авчих, хариу арга хэмжээ авах боломж бүрдэх аж.
Сэтгэгдэл үлдээх