Монгол Улсын Засгийн газраас багш нарын цалинг нэмэхтэй холбогдуулан ажлын хэсэг хуралдаж, тодорхой саналд хүрснээ танилцууллаа.
Засгийн газрын зүгээс багш нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 20 хувь, долоодугаар сард 10 хувиар нэмэх саналыг гаргаснаа багш нарын төлөөлөлд хэлсэн юм.
Гэвч Засгийн газраас гаргасан саналыг багш нарын төлөөлөл хүлээн авахгүй гэдгээ илэрхийллээ.
Багш нарын төлөөллийн зүгээс 30 хувийн нэмэгдэл нь тэдний хүссэн үр дүн биш гэдэг байр сууриндаа хатуу зогсож байгаа юм. Гэхдээ үйлдвэрчний эвлэлээрээ зөвлөлдөөд эргээд хариу өгөхөөр боллоо.
Сэтгэгдэл үлдээх