Луврын музейгээс хулгайлагдсан үнэт эдлэлүүд 102 сая ам.долларын үнэлгээтэй

Д.Халиунаа
2025-10-22

Франц улсын Парис хотод байрлалтай дэлхийн хамгийн томоохон музейд тооцогдог Луврын музейд өнгөрсөн ням гарагийн өглөө дөрвөн хулгайч нэвтэрч эртний хатан хаадын хэрэглэж байсан үнэт эдлэлүүдийг тонож, зугтсан аймшигт хэрэг дэлхий дахиныг шуугиулсан. Энэхүү хулгай гарсны дараа тус музейг бүхэлд хааж, шалгалтын ажил үргэлжилж байна.

Өчигдөр буюу мягмар гарагт Парис хотын прокурор Лоре Беккуо үнэт эдлэлүүд ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая ам.долларын үнэлгээтэй хэмээн мэдээллээ.

Мөн шинжээчид хэрэг гарснаас хойш аль хэдийн хоёр хоног өнгөрсөн тул хулгайчид тэдгээр үнэт эдлэлийг хайлуулсан байх магадлалтай хэмээн эмээж байна.

Тус хулгай найман минутын дотор үйлдэгдсэн бөгөөд тэд дөрөв хүрэхгүй минутын дотор үнэт эдлэлүүдийг авч чадсан байна. Урьдчилсан мэдээгээр Луврын гурван өрөө тутмын нэг нь камергүй, өргөн дохиоллын систем нь ажилгаагүй байсан нь тогтоогджээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe