Монгол Улсад Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа бол Монгол Улсын үндсэн хуулийн цэц. 2019 онд гүйцэтгэх засаглалын хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах үзэл баримтлалын дор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ цагаас хойш анх удаа УИХ-ын гишүүдийн нийт олонхын саналаар Ерөнхий сайдыг огцруулсан. Гэвч энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн дагуу байсан уу, эсвэл Үндсэн хуулийн зөрчил буюу зарим судлаачдын хэлж буйгаар “Төрийн эрхийг хууль бусаар авсан уу” гэдгийг шударга ёсны охин тэнгэр Фемидатай Үндсэн хуулийн цэцийн байранд цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэхээр хурал 10 сарын 22-ны 09:00 цагийн үед эхлэв.
Цэцийн их суудлын хуроалдааны эхлэл хэсэг буюу маргааны агуулга, төгсгөл хэсэг буюу шийдвэрийн үндэслэл болон шийдвэрээ танилцуулах хэсгийг олон нийтэд шууд дамжуулж буй. Харин хуралдааны процессийг хаалттайгаар хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудал
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их хурлын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын чуулганы 2025 оны 10 сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан 95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1.2, 3.1, 7.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг шийдвэрлэнэ.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцогчид
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч:
Монгол Улсын Их хурлыг төлөөлж:
Шинжээчээр:
Х.Булгантуяагийн хүсэлтийг цэц хүлээн авсангүй
Хуралдаан эхлээд удалгүй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн хүсэлтээр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан түр завсарласан. Учир нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргажээ.
Тодруулбал, "Цэцийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт оролцож байсан нь цэцийн гишүүн цэцийн хэрэг хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон цэцийн хянаж байгаа маргааны талаар цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал дүгнэлтийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цэцийн хуралдааны явцад ямар нэгэн хэлбэрээр урьдчилан илэрхийлсэн гэх үндэслэл болж байна" гэх хүсэлтийг тавьжээ.
Харин уг хүсэлтийг хянан үзээд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 2.3-т заасан Цэцийн гишүүнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзжээ.
Ийнхүү УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гаргасан хүсэлтээс Үндсэн хуулийн цэц татгалзаж, хүлээн авсангүй.
УИХ-ыг төлөөлж буй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын зүгээс хэд хэдэн гомдол, хүсэлт, нотлох баримт байгааг дурдаад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байгаа таван гишүүний нэрийг ирцэд оруулж дуудсангүй гэх гомдлыг гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Э.Болормаа, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, Л.Энхнасан гишүүний нэрийг дурдуулж, оролцогчоор оруулах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ. Мөн Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг цэцийн тогтоолоор гэрчээр дуудсантай холбоотой гомдол гаргалаа.
Тэрбээр гомдолдоо “Цэцийн тогтоолыг амаар танилцуулсан болохоос биш ямар нэг байдлаар тогтоолын хувийг хүлээж аваагүй тул энэ цэцийн тогтоолд гомдол гаргаж байна” гэлээ.
Цэцийн зүгээс "нэр дурдагдаагүй таван гишүүн хоцорч орж ирсэн тул нэр нь дурдагдаагүй" гэх хариуг өгсөн бол гэрчийн тогтоолтой холбоотой асуудалд “маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг хүн гэрч болоод итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэгэн зэрэг орох ямар ч боломжгүй” гэдгийг хэлээд тогтоолыг дахин уншиж танилцууллаа.
Энэ мэтчилэн гомдол, санал хэлсээр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан үргэлжлэн хуралдаж байна.
Сэтгэгдэл үлдээх