Энхийг дэмжих ажиллагаанд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүллээ

.Graph
2025-10-22

Өнгөрөгч наймдугаар сарын 19-нд болсон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг гаргаж, Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут танилцууллаа.

Ингэснээр  Энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол дахь цалингаа 100 хувь авахаас гадна, жилийн хугацаанд авах нөхөн төлбөрийн хэмжээ нийт 1800 орчим ам.доллароор нэмэгдэж, төдий хэмжээгээр алба хаагчдын ар гэрт санхүүгийн бодит дэмжлэг болж очих юм.

Манай улс НҮБ-аас хэрэгжүүлж буй энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 мянга орчим цэрэг уг ажиллагаанд оролцож Монгол цэргийн чадамжийг дэлхий нийтэд харуулж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe