УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хурлыг орхин гарлаа

.Graph
2025-10-22

Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцсэн эсэх болон бусад холбогдох маргааныг шийдвэрлэхээр ҮХЦ-ийн их суудлын хуралдаан хуралдаж буй. Хуралдаанд хариуцагч талаар оролцож буй буюу УИХ-ыг төлөөлж буй УИХ-ын гишүүд удаа дараа ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулахаар санаархаж, шалтаг тоочин, гомдол, хүсэлт гаргаж байсан. Тэгсэн ч ҮХЦ-ийн зүгээс уг хүсэлтийг хүлээн авалгүй хуралдаанаа хаалттай үргэлжлүүлээд байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг орхин гарчээ. Энэ талаар хурлыг орхин гарсан гишүүд дараах тайлбарыг өгч байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

- Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг ч хангаж өгсөнгүй. Цэц хүч түрж, бидний гаргасан хүсэлтийг хүлээн авсангүй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

- УИХ-ын тогтоол гараагүй байхад цэц хуралдсан. Цэц үндсэн хуулиа зөрчлөө. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ чуулган, нэгдсэн хуралдаан, бүлгийн хуралдаанаар дамжуулж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: 

- Бидний гаргасан гомдлыг огт хүлээн авсангүй. Хүлээн аваагүй шалтгаанаа тайлбарласангүй. 2 гомдол 3 хүсэлтийг хүлээн авсангүй. Цэцийн дарга дангаараа тайлбар өгөөд яваад байна. Мөн онцгой нөхцөл үүссэн учраас шуурхай хурал зарласан гэж мэдэгдсэн. Цэц өмнө нь ингэж онцгой нөхцөл гэж хурал зарлаж байгаагүй. Хуралдаан нээлттэй байх ёстой байсан. Цэцийн дарга хуралдааны нээлт хаалтыг л дамжуулна гэж хэлсэн. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: 

- Цэцийн хуульд маргалдагч талууд хуралдааныг түр завсарлуулж үргэлжлүүлэх эсэхээ бүрэлдэхүүнээрээ шийдэх ёстой. Гэтэл цэцийн хурал одоо хүртэл үргэлжилж байна.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөлгүйгээр үргэлжилж байна. 

Сэтгэгдэл үлдээх

А.Б ЧИНЬ БИ ЕС НАМЫН ДАРГА БОЛНО .ЧИ МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ УИХ ДАРГА БОЛНО БИ ЧАМД ТӨМӨР ХАДАГТАЙ ГЭЖ ХОЧ ӨГӨӨД СЭВҮҮЛНЭ БУЛГАН ТУЯА ТЭГСЭН ЮУН ТӨМӨР МӨМӨР ВЭ БОЛИЙ БОЛИЙ.АЛТ БАЙЖ БОЛДОГГҮЙМУУ. А.Б

Сайн билэг

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe