ОХУ-ын дайралтын улмаас Украины зурган иргэн амиа алдлаа

Д.Халиунаа
2025-10-22

Украин улс өчигдөр буюу мягмар гарагт Их Британийн "Storm Shadow" далавчит пуужинг ашиглан Орос дахь тэсрэх бөмбөг, дарь үйлдвэрлэдэг химийн үйлдвэрт асар том цохилт өгсөн. Энэ нь Оросын агаарын хамгаалалтыг амжилттай нэвтэлсэн үйл явдал болсон гэж Украины зэвсэгт хүчин мэдэгджээ.
Үүнээс хэдхэн цагийн дараа ОХУ-ын нисгэгчгүй онгоцнууд болон пуужингууд Украины хотууд руу дайралт хийж, гэм буруугүй зургаан иргэн амиа алдсан байна.

Амиа алдсан иргэдийн дунд бага насны хоёр хүүхэд байсан хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дөнгөж сая мэдээллээ. Мөн 21 хүн шархдаж, Киев хот дахь хэд хэдэн байшин барилга эвдэрч, сүйрчээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe