Метилийн спиртийн эрсдэлтэй орнуудад найман улс нэмэгдлээ

Д.Халиунаа
2025-10-23

Их Британи улсын Гадаад хэргийн яамнаас метанол бодисын эрсдэлийн хэмжээг бууруулж, урьдчилан сэргийлэх үүднээс найман улсыг жагсаалтад нэмж орууллаа. Үүнд Эквадор, Япон, Кени, Мексик, Нигери, Перу, Орос, Уганда зэрэг улс багтжээ. 

Зурган мэдээллийг эндээс харна уу 

Метанол гэж юу вэ?

Метонал буюу метилийн спирт гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг хөлдөхөөс хамгаалдаг химийн бодис бөгөөд машины шил угаагч шингэнд агуулагддаг бодис юм.

Метанолыг байгалийн хий буюу түлшнээс гаргаж авдаг. Дараа нь тус хийг халааж, тусгай бодистой урвалд оруулах замаар метилийн спиртийг бий болгодог. Уг спирт нь өнгөгүй, шингэн, дарвигнасан амттай.

Метилийн спирт нь хүний биед зориулагдаагүй бөгөөд хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай хорт бодис юм.

Сүүлийн үед зарим улс орнууд согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүндээ метилийн спиртийг хольж хэрэглэх нь элбэг болсон. Уг ёсондоо архинд байх ёстой бодис бол этанол буюу этилийн спирт юм. Энэхүү спиртийг далдуу модноос нэрж гаргадаг. Харин метанол нь өнгө, үнэр, амтны хувьд этанолаас ямар ч ялгаагүй бөгөөд хоёр дахин хямд үнэтэй байдаг.

Метилийн спиртийн нэг балгыг 30гр гэж тооцдог бол 90гр буюу гурван балга спирт нь хүнийг үхэлд хүргэдэг байна.

Өнгөрсөн жил гэхэд л Лаос улсад аялж байсан зургаан аялагч метанолын хордлогоос болж газар дээрээ амиа алдсан. Үүний шалтгаан нь метанолын хольцтой архи, согтууруулах ундааг хэрэглэснээс болсон юм. Мөн саяхан аравдугаар сард Бразил улсад ижил шалтгаанаар гурван хүн нас баржээ. 

Их Британи улс иргэддээ хандан тусгай зөвшөөрөлгүй газруудаас согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх, гар хийцийн архи, урьдчилан бэлтгэсэн коктейль зэргийг уухгүй байхыг зөвлөж байна. Дээр дурдсан найман улсаас гадна Тайланд, Лаос, Вьетнам, Камбож, Индонез, Турк, Коста Рика, Фижи зэрэг улс метанолын эрсдэлтэй улсуудын жагсаалтад багтдаг байна. 

Метанолын хордлогот өртсөн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар метанолын хордлого нь эхний шатандаа архины хордлоготой төстэй боловч хараа муудах зэрэг өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe