Монгол улс бол цоохор ирвэсийн гол цөм нутаг

.Graph
2025-10-24

Цоохор ирвэс нь Монгол орны нэн ховор амьтан бөгөөд өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч гэж тодорхойлдог. Энэхүү амьтан дэлхийн 12 улс буюу Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казакстан, Киргиз, Монгол, Непал, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан орны нутаг дэвсгэрт тархсан ховор зүйл амьтан юм.

Эдгээр улсад нийтдээ 4000 гаруй цоохор ирвэс идээшилдэг гэж тогтоосон бөгөөд Монгол улс нь ирвэсийн гол цөм нутаг гэж 2021 онд хийсэн ОУ-ын байгууллагын хамтарсан судалгаагаар тогтоогджээ.

Маш нууцлаг, үзэгдэц ховортой цоохор ирвэсийн хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д байдаг бол Монголд 2020 онд дэлхийн цоохор ирвэсийн популяцийн үнэлгээ санаачилгын хүрээнд явуулсан судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоож, ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна.

Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103,000км2 бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархсан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe