Франц улсын өөр нэг музейгээс 2000 алт, мөнгөн зоос хулгайлагджээ

Д.Халиунаа
2025-10-24

Франц улсын Парис хотод байрлалтай алдарт Луврын музейд хэдхэн хоногийн өмнө буюу ням гарагт дөрвөн хулгайч нэвтрэн эртний хатан хаадын хэрэглэж байсан үнэт эдлэлүүдийг хулгайлсан хэрэг гарсан.

Тус хулгай гарснаас хэдхэн цагийн дараа Францын зүүн хойд хэсгийн Ландрес тосгон дахь гүн ухаантан Денис Дидрогийн музейгээс 2000 гаруй алт, мөнгөн зоос хулгайлагджээ. Эдгээр мөнгөн зооснууд 78,000 фунт стерлинг буюу 104 мянган ам.долларын үнэлгээтэй аж.

Хулгайлагдсан зооснууд 1790-1840 оны үеийнх бөгөөд 2011 онд тус музейн засварын үеэр олдсон тул музейд байрлуулж эхэлсэн хэмээн албаны хүмүүсээс мэдэгдлээ.

Мөн өнгөрсөн сард тус улсын түүхийн музейгээс 1.5 сая еврогийн үнэлгээтэй цул алт алдагдсан байна. Үүнээс гадна хулгайчид Лимож хотын шаазангийн музейгээс зургаан сая гаруй еврогийн Хятад шаазангууд хулгайлж зугтжээ. Эдгээр зүйлс одоог хүртэл олдоогүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe