64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

Ц.Чимэдцэеэ
2025-10-24

Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Телеграм" платформ ашиглан иргэдийг залилж байсан 33 настай эмэгтэйг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.

Уг этгээд нь оргодлоор 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр 1, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан бөгөөд 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан. 

Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe