Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ардын эмч цолоор:
Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн,

Хүний гавьяат эмч цолоор:
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал асан, ахмад эмч Ноосгойн Оюунцэцэг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга асан, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Содовын Сонин,
Алтан гадас одонгоор:
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Пүрэвдоржийн Мөнхтуул,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Доноровын Долгор,
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.








Сэтгэгдэл үлдээх