NBA-ийн тоглогч Терри Розьер, дасгалжуулагч Чонси Биллапс нар хууль бус мөрийтэй тоглоомын хэргээр баривчлагдлаа

Д.Халиунаа
2025-10-24

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос өчигдөр буюу лхагва гарагт хууль бус мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан бусдыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө залилсан гэх үндэслэлээр 31 этгээдийг баривчилсан талаар мэдээлэл хийсэн.

Тус хэргээр Миами Хит багын тоглогч Терри Розьер болон Портлэнд Трэйл Блэйзерс багийн ахлах дасгалжуулагч Чонси Биллапс нарыг хамт баривчилжээ.

Терри Розьерын өмгөөлөгч CBS-ийн мэдээллийг няцааж, BBC-д хандан “Тэр хэзээ ч мөрийтэй тоглоом тоглож байгаагүй. Гэхдээ тэр тулаанаас айдаггүй. Энэ тулалдаанд хэрхэн ялалт байгуулахаа тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн хэлжээ.

Өнөөдөр буюу пүрэв гарагт Розьлар Флорида муж дахь зургаан сая долларын үнэ бүхий байшингаа барьцаанд тавьж, батлан ​​даалтаар суллагдсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Үүнээс гадна мөрдөн байцаалтын явцад NBA-гийн тоглогч асан Дэймон Жонсыг баривчилжээ. Прокуроруудын хэлж байгаагаар энэ хэрэгт Нью-Йоркод байдаг гэмт хэргийн таван том бүлэглэлийн дөрөв нь холбогдсон байна.

Гэмт хэрэгтнүүд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа харааны тусгай контакт линз, нүдний шил, тусгай төхөөрөмжөөр нэвт харагддаг ширээ зэргийг ашиглаж тусгай тэмдэглэгээтэй хөзөр, тоглогчийн мэдээллийг авч байсныг тогтоожээ.

Хууль бус мөрийтэй тоглоомд оролцсон хохирогчид нийт долоон сая гаруй ам.доллар алджээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe