Багш нарын ажил хаялттай холбоотойгоор Боловсролын яам Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлэхийг уриалжээ.
Уриалгадаа багшийн цалинг нэмэх бодит боломжийн тухай дурдсан ба 2026 оны эхний хагаст 2 сая, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая, 2028 онд 3.5 сая төгрөг болгохоор ажиллаж байна хэмээжээ.
Харин өнөөдрийн шаардлага буюу шууд 3.5 саяд хүргэх нь боловсролын салбарын цалингийн зардлыг 6.1 их наядад хүргэх ба энэ нь төсөвт эзлэх цалингийн зардлын 73.1 хувьтай тэнцэх аж.
Боловсролын яамны дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн эхээр нь байршууллаа.

Сэтгэгдэл үлдээх