BTS хамтлаг ирэх онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна

Д.Халиунаа
2025-10-28

Өмнөд Солонгос улсын алдарт К-поп хамтлаг ирэх 2026 онд эргэн ирэлтээ хийхээр төлөвлөж байна. Тус хамтлаг Hybe Co. энтертайнментад харьяалагддаг бөгөөд сүүлийн хэдэн сарын хугацаанд дараагийн цомгоо гаргахаар ажиллаж байгаа аж.

Тэдний цомог ирэх оны гуравдугаар сард гарах төлөвтэй байгааг “Bloomberg” мэдээллээ.

BTS хамтлаг 2019 оноос хойших бүрэн хэмжээний аялан тоглолтоо дэлхий даяар 65 удаа, Хойд Америкт 30 удаагийн тоглолт хийхээр төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээлж байна. Тэд 2022 онд хамтлагаараа завсарлага авч, гишүүд нь цэргийн алба хаах шаардлагаар түр хугацаанд тараад байсан юм.

Hybe-ийн хэвлэлийн төлөөлөгч The Independent сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ "BTS-ийн шинэ цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон дэлхийн аялан тоглолтын огноо, цар хүрээ хараахан батлагдаагүй байна" хэмээжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe