Хамгийн аюултай “Мелисса” хар салхи Яамайк улс руу чиглэж байна

Д.Халиунаа
2025-10-28

Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи Ямайк улсыг дайрч, гурван хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнас мэдээллээ. 

Цагт 175 миль (282 км/ц) хурдтай “Мелисса” хар салхи аюултай ангилалын хамгийн дээд буюу тавдугаарт бичигддэг бөгөөд маш хүчтэй шуурга юм. АНУ-д төвтэй Үндэсний хар салхины төвийн (NHC) хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад мелисса хар салхи энэ жилийн хамгийн аюултай, амь насанд заналхийлэхүйц хүчтэй салхи болохыг анхааруулж байна.

Тэдний мэдээлснээр тус салхи өнөөдөр Ямайк болон Куба улсын зүүн хэсгийг дайрч байгаа бөгөөд хүчтэй салхины улмаас асар их хур тунадас, далайн давалгаа үүсчээ. Ямайкийн Боловсролын сайд Дана Моррис Диксон ВВС-д өгсөн ярилцлагадаа “Бидний хэзээ ч харж байгаагүй тийм шуурга болох гэж байна” хэмээн хэлжээ. Мөн тус улсын засгийн газар 881 түр хамгаалах байр бэлдсэн ба тэд бүгд үнэ төлбөргүй гэж нэмж хэллээ.

Ерөнхий сайд Эндрю Холнесс өөрийн X хуудсаараа дамжуулан хүн бүр бэлтгэлээ базааж, шуурганы үеэр гэртээ байхыг уриалж байна. 

Мелисса хар салхи маргааш буюу лхагва гарагт Туркс болон Кайкосын арлууд руу чиглэх төлөвтэй байна. Карибын тэнгис дэх Гаитид дор хаяж гурван хүн амиа алдаж, хэдэн зуун айл үерт автсан бол Доминиканд 79 настай эрэгтэй үерт амиа алджээ. Мөн 13 настай хүү далайн урсгалд автан сураггүй болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe