Эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаялт эхлүүлэхээр бэлтгэж байна

Д.Халиунаа
2025-10-29

Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэгцээ шаардлагыг хангаж, үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөг болгох шаардлагыг хүргүүлээд байгаа. Өнөөдөр ЭМЯ-д тус асуудлаар МЭМАҮЭХ, ЭМЯ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан. Энэхүү уулзалтын зорилго нь салбарын ажилтнуудын тавьсан шаардлагын дагуу нэмэлт гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх байсан юм. Харин ЭМЯ-ны зүгээс ямар нэгэн нэмэлт хэлэлцээрт хүрээгүй бөгөөд зөвхөн өмнөх шийдвэр буюу 15%-ийн нэмэгдэл дээр байр сууриа илэрхийлсэн тул салбарын төлөөлөгчид уулзалтыг орхин гарсан.

МЭМАҮЭХ-аас одоогоор эмч, ажилчдын ажил хаялт эхлээгүй байгаа бөгөөд хуулийн хүрээнд ажил хаялт эхлүүлэх бэлтгэлээ хангаж байна хэмээн мэдээллээ. Иймд өнөөдрийн байдлаар эмнэлэгийн байгууллагууд хэвийн ажиллаж байна.

Ажил хаялт зохион байгуулахад нийт эмч, ажилчдын 75-аас дээш хувь зөвшөөрч, гарын үсгээ баталгаажуулсан байна. 

Бүх эмч, ажилчид ажил хаялтад оролцох уу?

Энэ талаар  МЭМАҮЭХ-аас тодруулга авахад бүх эмч, ажилчид ажил хаялтад нэгдэнэ, ингэхдээ тухайн хороо, дүүргийн эмнэлгүүд дотроо зохицуулалт хийж, бүрэн ажил хаях боломжтой хэсгүүдийг тооцоолно хэмээн хэллээ. Харин түргэн тусламж, мэс засал зэрэг чухал шаардлагатай эмч, ажилтнууд бүрэн ажлаа хаях боломжгүй гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe