Мелисса хар салхи Карибын тэнгисийг дайрч, арлын хотуудыг тэр чигт нь сүйрүүллээ

Д.Халиунаа
2025-10-30

Энэ жилийн хамгийн хүчтэй мелисса хар салхи Карибын тэнгисийг дайрч, олон арван хүнийг үхэлд хүргэж, арлын хотуудыг тэр чигт нь сүйтгэлээ.

Ямайкад таван иргэн нас барсан бол Гаити хотод дор хаяж 20 хүн хүчтэй шуурганд өртөж амь насаа алдаад байна.

Мөн Ямайкад их хэмжээний бороо орсны улмаас цахилгаан тасарч, хот тэр чигтээ усанд автжээ. Мөн хотын эмнэлэг, цагдаагийн газар зэрэг дэд бүтцийн 80 гаруй хувь нь эвдэрч сүйдсэн.

Ямайкийг дайран өнгөрсний дараа мелисса хар салхи Кубыг дайрч, одоо Карбын зүүн хойд  Багами, Бермудын арлын зүг хөдөлж байна. 

Гамшигт өрсөн хотуудад АНУ-аас тусламжийн баг илгээсэн бөгөөд хотыг хэвэнд нь оруулахад хэдэн сар шаардагдахыг мэдэгдлээ. Ямайк хотын иргэд сэргээн босголтод гар бие оролцож, бүх хаягдлыг цэвэрлэж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe