БНСУ-ын Пусон хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамд, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын уулзалт өнөө өглөө эхэлж, дөнгөж сая дууслаа. Энэ нь тэдний зургаан жилийн дараах уулзалт юм. Тэдний уулзалт орон нутгийн цагаар 12:30-д өндөрлөх ёстой байсан боловч товлосон цагаасаа 40 минут илүү хуралджээ.
Пусан хотын Гимхай агаарын баазад уулзаж буй хоёр удирдагч улс хоорондын гаалийн татвар болон худалдааны тэнцвэргүй байдлын талаар хэлэлцсэн. Мөн газрын ховор элементийн экспортод Хятад улсын хяналт, Америкийн өндөр технологид Хятадаас нэвтрэхийг хязгаарласан зэрэг асуудлууд багтаж байна.
Трамп Ши Жиньпинийг "агуу улсын агуу удирдагч" гэж магтаж, хоёр улс урт хугацааны туршид гайхалтай харилцаатай байх болно хэмээн бодож байгаагаа хэлсэн бол Хятадын удирдагч олон жилийн дараа Трамптай уулзаж байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийллээ.
Уулзалт дууссанаас хойш шинэ гэрээ хэлэлцээрийн талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх