АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногт Азийн орнуудаар айлчилж байгаа билээ. Тэрээр Ази дахь айлчлалаа Малайз улсаар эхлүүлсэн бол өнөөдөр БНСУ-аар дуусгаж байна. Энэхүү айлчлалын үеэр Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин уулзалт хийж чухал хэлэлцээрүүдийг хийж, дөнгөж сая Пусон хотоос хөдөллөө.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён Трампад Шилла улсын алтан үеийн титмийн дуураймал хувилбарыг бэлэглэсэн байна. Мөн тус улсын Засгийн газар түүний энх тайвны төлөөх тэмцлийг үнэлж, Төрийн дээд шагнал Мугунхвагийн Дээд одонгоор шагнасан байна.
Сэтгэгдэл үлдээх