Newjeans хамтлаг “Adore” агентлагт үлдэхээр шийдвэрлэгдлээ

Д.Халиунаа
2025-10-30

Өмнөд Солонгос улсын NewJeans охидын хамтлаг өнгөрсөн онд YouTube-ийн шууд дамжуулалтаар мэдэгдэл хийж, саяхан ажлаасаа халагдсан продюсерыг нь есдүгээр сарын 25 гэхэд эргүүлэн томилох шаардлага тавьсан.

Мөн хамтлагийн охид өөрсдийн харьяалагддаг “Adore” агентлагаас гарах хүсэлтээ өгсөн.

Энэхүү асуудлаар маргаан удаан үргэлжилсний эцэст тэд энэ онд “NJZ” нэртэйгээр эргэн ирэлтээ хийсэн. Тус хамтлаг өнгөрсөн хавар гуравдугаар сард Хонконгийн AsiaWorld-Expo-д болсон “ComplexCon Hong Kong 2025” оролцож, шинэ уран бүтээлээ танилцуулсан.

Харин Adore агентлагаас тэднийг гэрээгээ албан ёсоор цуцалтал бие даасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул тус тоглолт бүтэлгүйтсэн юм. Өнөөдөр буюу пүрэв гарагт энэ маргааныг эцэслэх шүүхийн шийдвэр гарлаа.

Сөүл хотын шүүх NewJeans охидын хамтлагийг гэрээн дээр заасан хугацааны дагуу 2029 он хүртэл Adore агентлагт үлдээх шийдвэр гаргалаа.

Хамтлагийн охид тус шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд давж заалдахаа мэдэгдлээ. Шийдвэр гарсны дараа Hybe компанийн хувьцаа 7.12 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 644 сая ам.доллароор өргөжжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe