С.Ганбаатарын УИХ-ын гишүүнийг дөрвөн жил шалгахгүй байх санал дэмжигдсэнгүй

.Graph
2025-10-31

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын боловсруулсан "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах санал"-ыг хэлэлцлээ. Саналд 101 гишүүн оролцож 98 гишүүн татгалзсан санал өгсөн бол С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Мөнхбат нар дэмжсэн байна. Ингээд олонхын саналаар С.Ганбаатарын хүсэлт чуулган дээр унаж цааш явахгүй боллоо.

С.Ганбаатарын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах санал нь товчхондоо УИХ-ын гишүүнийг өмнөх гэмт хэргээр нь шалгахгүй байх, бүрэн эрхийнх нь дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй байх утгатай юм.

Түүний өөрчлөхөөр оруулсан Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтад:

45.2.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;

45.2.3.гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их хуралд оруулсан.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe