Ирэх онд багш нарын цалинг 76 хувиар нэмэх хэлэлцээр хийжээ. Багш нарын цалинг 2026 оны 1 сараас 50 хувь, 11 сард 26 хувь нэмэхээр хэлэлцээрт хүрсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ.
Энэ хэмжээгээр багш нарын цалинг өсгөхөд жилдээ ₮1,2 их наядын нэмэлт төсөв цаашид шаардагдах аж. Гэхдээ инфляцыг өсгөж бусад салбарын ажилтнуудыг гар дээр ирэх мөнгө буурах вий гэх мэт олон асуудал байгаа тул МАН бүлгээр шийдвэрлүүлэхээр болжээ. Цаашид төсөвт тусгах, эдийн засгийн ачаалал, хэтийн байдлыг сайтар тооцох ёстой гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх