УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, оршин суух хаягнаас гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар цахим сүлжээнд мэдээлсэнтэй холбоотойгоор шүүхээс тодрууллаа.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Д.А-д дээрх арга хэмжээ авсан тухай мэдээлсэн нь "Оюу толгой" компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшинд холбогдох хэрэг хэмээн хариуллаа.
Тус хэрэг нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл Мөнгө угаах зүйл анги ба "Оюу толгой" компанийн ган бөмбөлөг, тээрмийн хуягуудын худалдан авалт, тендерийг будилаантуулах гэх үйл баримтаар шалгагдаж байгаа.
Харин тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Наранбайгаль УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдох санал Прокурорын байгууллагаас ирээгүй байна хэмээн мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх