Орон даяар 720 байгууллагын 40 гаруй мянган Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн 13 хоног ажил хаясан байна.
Ийнхүү БШУЯ, МБҮЭХ хамтын хэлэлцээрээр багш нарын цалинг 2026 онд 2.8 саяд хүргэхээр тохирч өнөө орой ГБХНХ-ын яам бүртгэн авч байна.
Хэлэлцээрт төрийн болон орон нутгийн өмчийн СӨБ, ЕБС, МБС, Политехник коллеж, Насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарны 1-ээс 50 хувь, 2026 ондоо 2.8 саяд хүргэх, 2027 оны төсвийн төсөлд 3.5 болгон тусгуулахад хамтран ажиллахаар болжээ.
Мөн Боловсролын салбарт улсын төсвийн нийт зарлагын 20-оос доошгүй, ДНБ-ий 6-аас багагүй хувийг зарцуулах талаар холбогдох хуульд тусгуулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Ажил хаяхаа зогсоосныг 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой тул ийнхүү өнөөдөр мэдээлж байна. Маргааш бэлтгэл ажлаа хангаж, нөгөөдөр хичээл орно.
Ажил хаясан хугацааны цалинг бүрэн олгох юм.
Сэтгэгдэл үлдээх