Монголын Хуульчдын холбоо жил бүр Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулдаг.
Энэ жил 1127 эрх зүйч 10 дугаар сарын 22-24-нд Улаанбаатар хотод шалгалт өгсөн байна. Шалгуулагчдаас 8.8 хувь буюу 100 нь тэнцэж, батламж гардан авахаар боллоо.
Уг шалгалтад Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ордог.
Сорилгын болон бодлогын гэсэн хоёр шалгалтаас бүрдэх ба нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авснаар тэнцдэг байна.
Тэнцсэн 100 шалгуулагчаас 85 оноо авсан нь хамгийн өндөр үнэлгээтэй байна. Тэнцэгчдийн жагсаалтыг Монголын хуульчдын холбооны веб сайтаас харах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх