Өнгөрсөн аравдугаар сард дэлхийн хамгийн алдартай музейн нэг Луврын музейд хулгай гарсан талаар мэдээлсэн. Энэхүү хэргийн шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагаа 16 дахь өдрөө үргэлжилж байна.
Одоогоор хулгайг үйлдсэн дөрвөн сэжигтэнг баривчилсан боловч алдагдсан үнэт эдлэлүүдийг хараахан олоогүй байна.
Нийт 102 сая ам.долларын үнэ бүхий эртний хатан, хаадын хэрэглэж байсан долоон эд зүйл музйен гол хэсгээс хулгайлагдсан юм.
Парис хотын прокурорын газраас 34-39 насны гурван эрэгтэй, 38 настай эмэгтэйг баривчилжээ. Тэдний хоёр нь хосын харилцаатай болох нь тогтоогдсон. Эхний хоёр эрэгтэйг өнгөрсөн сард өөр улс руу оргон зайлах гэж байхад нь баривчилснаар тэд хэргээ хүлээсэн байна. Харин хосуудын хувьд энэ хэрэгт оролцоогүй хэмээсээр байгаа боловч музейн цонхны тавцан, механик шат зэргээс тэдний ДНХ илэрсэн байна.
Парисын прокурор Лауре Беккуу хэлэхдээ эдгээр этгээдүүд ямар нэг том бүлэглэлд багтдаггүй, хотын хойд захын хорооллоос ирсэн жижиг хулгайчид байсан хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх