“THE MONGOLZ #1” лэнд артын М үсгийн мод суулгаж, усалгааны системийг угсраад байна

.Graph
2025-11-04

Дорноговь аймгийн цөлжилттэй хэсэгт мод тарьж ургуулдаг “Шамбала-2056” төслийн баг “THE MONGOLZ #1” хэмээх лэнд артыг бүтээж эхлээд буй. Уг лэнд артаар говь нутгийн 40 мянган ам.метр талбайд 100 мянган хайлаас мод тарихаар төлөвлөсөн. 

Тодруулбал, The MongolZ, “Шамбала-2056” төслийн баг хамтран монгол орны цөлжилттэй бүс нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэн, цөлжилтийг сааруулах зорилгоор  “THE MONGOLZ #1” гэх орон зайн урлагийг бүтээх юм. Ийнхүү The MongolZ байгууллагын CS2-ын баг хамгийн анхны мод эзэмшигчид болсноор уг байгальд ээлтэй төслийн эхлэлийг тавиад байна. 

Хүн бүр уг төсөлд хамтрах боломжтой бөгөөд https://www.portal.mn/ сайтаар орж, The MongolZ багаас өөрийн дэмждэг гишүүний хэсэгт мод тарих захиалга өгөх боломжтой аж. 

Өөрөөр хэлбэл, Багийн дасгалжуулагч Maaraa “THE MONGOLZ #1” лэнд артын М үсгийн эхний мод эзэмшигч бол, багийн тоглогч Techno4K G үсгийн эхний мод эзэмшигч юм. Тиймээс та өөрийн дэмждэг гишүүний үсгэн дээр мод захиалж, цөлжилтийг сааруулах их үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой. 

Одоогийн байдлаар 447.8 метр хэмжээстэй М үсгийн хэсэгт модны суулгалтыг гүйцэтгэж, усалгааны системийг угсарч дуусгаад байна.

Та ч бас өөрийн дэмждэг тоглогчийнхоо хэсэгт өөрийн нэртэй модтой болж, энэхүү санаачилгын нэг хэсэг болох боломжтой.

Мод худалдан авснаар:

  • Танд зориулсан мод эзэмшигчийн гэрчилгээ
  • Талархлын захидал
  • Жил бүрийн ургалтын тайлан, зураг
  • 5 жилийн турш арчилгаа, усалгаа
  • Хяналт хамгаалалт, нөхөн тарилт зэрэг үйлчилгээг авах аж.

Цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэх энэхүү бодит төсөлд, та өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe