МИАТ:Ирэх жилүүдэд Австрали улс руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа хангаж байна

.Graph
2025-11-04

Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Сингапур улсын Сингапур хот руу хуваарьт шууд нислэгээ амжилттай үйлдэж эхэллээ.

Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хотруу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Мөн Сингапур хотоор дамжиж цааш Зүүн Өмнөд Азийн Филипин, Малайз, Индонез болон Австрали зэрэг улсууд руу дамжин нисэх боломж бүрдэж байгаа юм.

“МИАТ” ТӨХК нь 2024-2025 оны хооронд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хо Ши Мин, БНХАУ-ын Хөх хот, Шанхай, мөн Сингапур зэрэг хотууд руу шууд нислэг нээж, олон улсын нислэгийн сүлжээгээ өргөжүүлсээр байна.

Ирэх жилүүдэд БНХАУ-ын Эрээн хот болон Австрали улс руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe