Мальдив улс залуу үеийнхнийг насан туршдаа тамхи татахыг хориглосон шинэ хууль баталлаа

Д.Халиунаа
2025-11-04

Мальдив улсын Ерөнхийлөгч Мохамед Муиззугийн санаачилсан тамхины тухай шинэ хууль өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэллээ.

Тус хуульд зааснаар 2007 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн залуу үеийнхнийг насан туршдаа Мальдив улсын нутаг дэвсгэрт тамхи хэрэглэх, худалдан авах, борлуулахыг хоригложээ.

Ингэснээр тус улс энэ төрлийн хуулийг хэрэгжүүлж байгаа цорын ганц улсаар тодроод байна.

Мөн өнгөрсөн жилээс эхлэн нас үл хамааран электрон тамхи татах, борлуулах, худалдан авахыг хориглосон. Үүний дагуу насанд хүрээгүй иргэнд тамхи худалдаалсан тохиолдолд 3200 ам.доллароор торгодог бол электрон тамхи татсан тохиолдолд 320 ам.долларын торгуул ноогдуулдаг байна. Хамгийн анх энэ төрлийн хоригийг 2022 онд Шинэ Зеланд улс хэрэгжүүлж эхэлсэн боловч нэг жил хүрэхгүй хугацааны дараа цуцалсан байдаг. Учир нь тус улсын шинэ Засгийн газраас хар зах зээл газар авах магадлалтай хэмээн үзсэн.

Харин Мальдив улсынхаа эрүүл мэндийн ачааллыг бууруулж, шинэ залуу үеийхнийг тамхинаас ангид болгох гэсэн стратегийн үндсэн дээр “үр удамын хориг”-ийг баталсан байна.

Энэхүү хориг нь мөн тус улсад ирсэн өөр улсын аялагчдад ч хамаарах аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe